Ангилал: Бүтэлгүй ч гэлээ...
Бумбагардуу хацар дээр нь нулимс нарийн цагаан зам татуулан урсах хэдий ч Танхил гарынхаа араар хаа нэгтээ шудраад гэрийнхээ утаснаасаа зvvгдсэн хэвээр байлаа. Утасны цаана ангийнх нь хамгийн сайн найз охин нь чин сэтгэлээсээ тvvнийг тайтгаруулах гэж ядах бeгeeд тvvний тайтгаруулах vг бvрийн хариуд Танхил улам ч мэгшин гомдолтойёо элдэв vг урсгаж eeрийгээ зэмлэсээр байх ажээ. Сав харжигнан тvлэгдэх чимээ сонсогдон eрeeрvv нь нялуун vнэртэй хурц хиншvvний vнэр сад тавин орж ирэхэд дуу алдан хашгирч утсаа чулуудаад гал тогооны eрee тийш хeл мэдэн гvйж оров.Гал тогоондоо ороод цахилгаан зуухаа салгаж орхиод дараа нь улам ч ихээр амаа ангайн уйлж гарлаа. Хvн харвал eдий том болсон хvvхэн ингээд уйлаад байхдаа яадаг юм хэмээн хэлэх байх, гэхдээ л Танхил eeрийн эрхгvй гэртээ ганцаараа жаахан хvvхэд адил бахирах шахам уйлсаар байлаа.
Танхил уул нь айлын ганц охин, дээрээ 2 ахтай. Тиймээс ч ээждээ жаахан нялуурангуй eссeн билээ. Гэхдээ л эрх гээд бусдын адил зeрvvд гeжvvд элдэв зан гаргаж гэр орныхныгоо зовоож байсангvй, харин жаахан аргадуулах гээд байдаг гэмтэй байж магад. Eрeвч сэтгэлтэй дээ ч тэрvv, бусад охидыг бодвол уйлах нь олон, гэхдээ асгартал уйлаад л дорхноо тайвширчихдаг тийм л нэгэн бусдын адил оюутан охин ажээ. Eнeeдeр тэгтэл уйлсан ч гэлээ тайвширах янзгvй харин ч хvvхэд адил гэртээ ганцаараа гомдолтой гэгч нь нулимс дуслуулсаар байлаа.
Тэгнээ тэгнэ урд нь нэг eдрийн eмнe туршиж байх минь ч яавдаа хэмээн миний энэ цагийг нь тулгаж байж eмнeх ажлаа хийдэг энэ зан уу eeрийгee зэмлэнгээ хайрагдсан саваа гуниглан хараад цонхоо дэлгэн нээгээд, ханын цаг харахаар зочны eрeeнд оров. Энэ бяцхан тeмeр савыг хэрэг болгон eчигдeр шинээр худалдан авсан сан. Харин одоо дахин хэрэглэхийн аргагvй шатах шахсан хар ёроолтой тeмeр сав болон хувирчээ. Цагаа хартал 15 цаг дeнгeж eнгeрч байлаа. Толинд хартал eeдгvй сeрвийсeн хэдэн vс, уйлсаар байтал улайн бvлцийсэн нvд нь eeрт нь улам ч таалагдсангvй. Дахиад эхнээс нь бvгдийг нь хийх хvсэл байвч бvх материалаа хуулж авсан жорынхоо дагуу найруулж хутгаад бvгдийг нь тvлхихсэн хvн. Хэдийгээр eeрт нь цаг байсан ч гэлээ, юу ч хиймээргvй, зvгээр л орон дээрээ суугаад л уйлаад баймаар байлаа. Нилээдгvй eдрийн eмнeeс eнeeдрийг хvсэн хvлээсэн сэн. Ийм муухай бvтэлгvй юм болно гэж урдаас мэдсэн ч болоосой. . .
Асаалттай хeгжим уянгалан дуугарч, фм радиогийн хeтлeгч гоёмсог vгээр хачирлан мэндчилгээ дэвшvvлнэ . . .
Алагхан нvдэн чи минь амьдрал минь сэмээрхэн ороод ирсэн ч гэлээ
Амьдарлаас хэзээ ч авч байгаагvй хамгийн vнэтэй бэлэг минь болсон шvv . . .
Танхил гашуунаар биш ч гэлээ гомдоллон уйлахаа болиод нvvрээ хeнгeхeн будаад удахгvй ирэх хvндтэй хvнийг тосон хамаг бvтэлгvй явдлаа тоочоод уучлал гуйхаар шийдлээ. . .
Уг нь eнee орой хeeрхeн тохилог кафед хайртай залуутайгаа хамтдаа нэг оройг eнгeрeeхeeр урилгыг хvлээн авчихаад хeeр баяр дvvрэн дvvлэх нь холгvй байсан сан. Тэгээд л eeрийн гараар амттай гэгч нь шоколод бэлтгээд зvрхэн хэлбэрт оруулж, хайртынхаа хацар дээр зeeлeн vнсээд eгье хэмээн дотроо хатуу тeлeвлeeд интернет ухсаар их л сайхан зураг жортой нь олоод хэвлэж аваад хадгалсан билээ. Эртээд гэртээ салат хийгээд eгсeнд учиргvй баярлаад амттайг нь гайхаад дуустал нь идсэн болохоор л дэлгvvр eчнeeн зардаг хайрцаг савтайг биш eeрийнхee гараар хийсэн амттай шоколадаар ахиад баярлуулья гэж шийдсэн сэн. Гэрийнхээ хайруулын тавгийг голоод хэрэг болгон дэлгvvр орж цоо шинэхэн бяцхан сав, жор дээр бичсэн бvх зvйлсийг авч хадгалчихаад eнee eглeeг сэтгэл дvvрэн угтаад толинд харан vсээ самнаж байлаа.
Гэтэл харин шатлан тайрсан хэсэг vсээ урдуураа унжуулбал илvv хeeрхeн харагдах мэт санагдан цаанаасаа эз нь хатгаад байсан болохоороо Танхил хайч гаргаад тэр дор нь тайраад орхисон. Гай дайрсан мэт тэр хэдэн vсээ даанч богино тайрчихав. Толинд хараад янз янзаар хэдэнтээ самнаж vзсэн нь сахил хvртээд шал дордов гэгчээр тэр хэдэн vс vнэхээр эвээ олсонгvйд Танхил eeрийн эрхгvй уур нь хvрч нулимс цийлэлзvvлэн уйлж эхэлсэн билээ. Анх удаагаа энэхvv баярын eдрийг тэмдэглэхээр зэхэхдээ хайртай хvндээ улам ч хeeрхeн харагдахыг хvсэхдээ ийм дэимй юм болно гэж бодсонгvй. Заавал eнeeдeр ингэж тайрахдаа яахад дээ хэмээн eeрийгee зэмлэн уйлсан боловч яах аргагvй байсан тул бушуухан шоколадаа хийчихээд гал тогоондоо ороод жороо дэлгэн тавиад тухтай нь аргагvй савандаа элдэв зvйл найруулж эхлэхдээ бараг л тайвширсан байлаа.
Гэрийн утас нь жингэнэн дуугархаар нь бушуухан гvйчихээд ирье хэмээгээд утсаа автал найз нь харин яаж баярлах гэж байгааг нь асуусанаар хамаг хэрэг мандсан билээ. Тvрvvхэн тайрсан vсэндээ харамссан найздаа нэг гомдоллож эхэлтэл нvднийнх нь нулимс eeрийн эрхгvй цийлэгнэн урслаа. Анх удаагаа баяр тэмдэглэе хeeрхeн харагдая гэтэл гээд л уйлан vглэж байгаад халуун зуухан дээр тавьсан сав, шоколад хийхээр бэлдсэн зvйлээ тvрхэн зуур мартжээ. . . Сав шажигнан дуугараад . . . За тэгээд л уйлаад сууж байна даа. . .
Тог тог тог . . . Хаалга зeeлeн тогшиход Танхил гvйн очиж тайлахад хайрт нь улаан сарнайн баглаа барин инээд алдан зогсож байлаа. Шатмаг хиншvv ханхалсан гэр, Танхилын нулимс гvйлгэнэсэн царайг хараад ямар нэг юм болжээ хэмээн дотроо таалаа. Гартаа гал улаан цэцгийн баглаа тэвэрсэн Танхил уруулаа цорвойн гомдолтойгоор ямар нэгэн зvйлийг урд хойно нь оруулан уйлагнан ярьна. . .
Хайрт нь бvгдийг ойлгон тvvнийг тэвэрлээ. Танхилаа чамдаа баярлалаа, vнэхээр сайхан байна. Бэлэг . . . Чи минь eeрee миний бvvр авахыг хvсч байгаа хамгийн vнэ цэнэтэй бэлэг минь юм шvv дээ. Надад eeр элдэв бэлэг хэрэггvй ээ, хайртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх гэсэн энэ бvтэлгvйтэл чинь л надад хамгийн eхeeрдeм хeeрхeн бэлэг боллоо шvv дээ.. . . Сvvлчийн дусал нулимс нь хацар дээр нь бeмбeрeн унаж байсан ч Танхил жаргалтай инээмсэглэн байлаа. Удалгvй нvд нь ялимгvй гялалзсан инээд хeeр, аз жаргал бялхсан Танхил хайрттайгаа хeтлeлцeн гадагш гарлаа. Eвлийн сvvлчийн сарыг угтаж, гадаа шинэхэн цас зeeлeн зeeлeн хаялж хeтлeлцeeд яв, хeтлeлцeeд яв гэх шиг Танхилын дэлгэн тоссон алган дээр зeeлeн буугаад хайлан одож байлаа.
Тиймээ бvтэлгvй ч гэлээ eнeeдeр Гэгээн хайрын eдeр.