Дөрвөн жилийн тэртээ "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" гэж нэрлэсэн өгүүллэгийг биччихээд Бийрбэх гэдэг уран зохиолын сайтад байрлуулаад сэтгэл догдлон маргаашийг хүлээж байснаа санаж байна. Уншигчид маань урам өгч 1000 удаа уншиж, олон олон урмын үг үлдээсэн байснаар уран зохиолын ертөнцийн хаалгаар Sienna миний бие сахилгагүй харцаар эргэн тойрноо сонирхсоор орж ирсэн билээ.
Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл
Хөөрхөн
Хэнэггүй дурлал
Хүүхэлдэй
Таван жилийн дараа гээд л та бүхний нэхэн байж, загнан байж уншдаг уран бүтээлүүд ар араасаа төрсөн.
Ингээд бүтэн дөрвөн жилийн турш, ухаан бодлоо уралдуулан, зүрх сэтгэлээ шингээн бичсэн анхныхаа номыг та бүхэндээ өргөн барьж байна. Хамгийн анхны тань худалдан авагч болно хэмээн урмын үгээр олон удаа дэмжиж байсан уншигч таны дэмжлэгт баярлалаа.
Юм бүхэн өөрийн гэсэн энергийг шингээсэн гэж би боддог. Зүрхэнд минь хайр байдаг учир, зүрхэнд минь итгэл байдаг болохоор би хайрын тухай бичдэг. Би мэдэрч бичдэг, итгэж бичдэг.
Хайр шингээн байж бичсэн миний ном та бүхэнд ч бас гэгээн хайрын гэрэл цацруулсан илчийг мэдрүүлэх байх гэж итгэж байна. Дурлаж шатаж явахдаа, хайрлан уярч суухдаа, гунигласан үедээ, ганцаардсан агшиндаа номыг маань гартаа ахин дахин эргүүлэн тухлан байж уншаарай. Инээд баясал, хайр сэтгэл, ухаарал бас бүхнээс хүндтэй уучлах сэтгэл цөм түүнд багтсан байгаа.
Өнөөдрийн байдлаар дараах 3 дэлгүүрт ном маань худалдаалагдаж байгаа болно.
1. Аз хур 1- Багшийн дээд сургуулийн урдах Time төвийн 1 давхарт
2. Аз хур 2- Мөнхийн үсэг компанийн 1 давхарт
3. Нацагдоржийн номын сангийн Номын дэлгүүрт
Номын Зохиогч: Sienna, номын нэр ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл''
Ирэх 1 өдрөөс өөр ямар дэлгүүрт худалдаалагдаж байгааг дахин мэдэгдэе дээ.
Ингээд уншигч та бүхний гүнээ хүндэтгэсэн
Sienna